images

Нийслэлийн зүүнээс баруун тийш 22.3 км урт метроны шугам тавина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-24


   Улаанбаатар хотод замын түгжрэл олон жилийн турш тулгамдсан асуудал болоод буй. Анх 500 мянган оршин суугчтай байхаар баригдсан нийслэл хотод өдгөө 3.4 сая хүн амын тал орчим хувь нь амьдарч байна. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ сарын 23-ний өдөр Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан төлөөлөгч Мара Уорвик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэрээ Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсоноос гадна нийслэл хотдоо метроны шугам байгуулахад Дэлхийн банкнаас тусламж үзүүлэхийг хүсжээ. Ингэхдээ эхний ээлжид төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, ажлын даалгавар, тендерийн баримт бичиг боловсруулахад хамтарч ажиллах санал тавьсан байна. Хариуд нь Дэлхийн банкны төлөөлөгч М.Уорвик цаашид аж үйлдвэрийн парк байгуулах, Улаанбаатар хотод тулгамдаад буй үер усны байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж, "Метроны шугам байгуулах төслийн талаар дэлгэрэнгүй судалж үзсэний дараа дахин хэлэлцье" гэжээ. 

   Харин УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан энэ лхагва гарагт "Монгол улс 2024 онд метроны шугам барьж эхэлнэ. ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах хөрөнгийг Нийслэлээс гаргана. Энэ төсөлд олон улсын тендер зарлана. Хотын зүүнээс баруун тийш 22.3 км урт метроны шугам барих ажлыг ирэх оны тавдугаар сард эхлүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна" хэмээн мэдэгджээ. Уг төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    GANAA

    DELGERSAIHAN MUNAG HAR METRO GJ YU BOLOHIIG MEDEHGUI TUMRIIN HUDER UHAAD HUJAAD UGCH MUNGIIG N UURUU KARMAILAHTAI ADILGUI

    2023-11-26

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.