images

Үндсэн хуулийн цэц шинээр нэг эрэгтэй, хоёр эмэгтэй гишүүнтэй боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-17


   Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг нь УИХ, гурвыг нь ерөнхийлөгч, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгосноор зургаан жилийн хугацаатай томилдог билээ. Энэ зохицуулалтын дагуу өчигдөр УИХ-ын хуралдаанаар Үндсэн хууль судлаач, доктор Л.Өлзийсайхан, эрх зүйч, хуульч Э.Энхтуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нарыг цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Одбаяр, Н.Чинбат нарыг чөлөөлжээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэхийг нь гардуулан өгсөн байна. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага юм. Шинээр томилогдож буй гишүүд нь тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахаас эхлээд хэлэлцэн батлах хүртэлх бүх үе шатанд оролцсон эрх зүйчид юм. Үндсэн хуулийн цэц Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Э.Энхтуяа, Ш.Солонго, Г.Баясгалан, Л.Өлзийсайхан, Х.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо.

Гэрэл зургийг: parliament.mn

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.