images

“Эрдэнэс Тавантолгой” биржээр нэг тэрбум долларын нүүрс борлуулжээ

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2023-11-17


   “Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр Монголын Хөрөнгийн биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 138 ам.доллароос эхлэн дуудаж, 140 ам.доллароор хэлцэл хийсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн нийт 59 удаагийн арилжаагаар 1,001.6 сая буюу нэг тэрбум гаруй долларын үнэлгээ бүхий найман сая тонн нүүрсийг тус биржээр борлуулжээ. Хөрөнгийн биржээр нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлснээс хойш нийт 11.1 сая тонн нүүрс арилжаалсан бөгөөд үүнээс найман сая тонн буюу нийт арилжааны 72 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаар арилжсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.