Таван шарын төмөр замын нүхэн гарц ирэх онд ашиглалтад орно
Чихэнд чимэгтэй
2023-11-17
Улаанбаатар хотын дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төсөл өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн билээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, Баянгол дүүргийн "Гермес" төв, "Нарантуул" худалдааны төвийн уулзвар орчимд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нүхэн гарц барихаар болсон юм. Тэгвэл одоогоор Сонгинохайрхан дүүргийн Геологийн төв лабораторийн уулзвар болон Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт үргэлжилж байгаа ажээ. Таван шарын төмөр замын гарам доогуурх нүхэн гарцаар нийтийн тээвэр болон ачааны автомашин нэвтрэх боломжтой бөгөөд таван метр өндөр, дөрвөн эгнээ автозамтай хийж байгаа гэнэ. Мөн борооны болон гадаргын ус зайлуулах шахуурган насос ч хийж байгаа аж. Харин одоо хүйтний эрч чангарч байгаа учир бүтээн байгуулалтын ажлыг удахгүй зогсоож, ирэх оны дөрөвдүгээр сараас үргэлжлүүлэн хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна хэмээн төслийн мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.