Монголын 106 сурагч олон улсын ангилалд математикаар өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2023-11-16
Боловсролын ерөнхий газар, “Олонлог” академитай хамтран монгол хүүхдүүдийн математикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгохоор "Тусгаар тогтнол" математикийн уралдааныг ес дэх жилдээ зохион байгуулжээ. Уралдаан хоёр ангиллаар явагдаж буй бөгөөд үндэсний ангилалд энэ сарын 11-12-ны өдрүүдэд 1987 сурагч өрсөлджээ. Улмаар энэ уралдаанаас нийт 204 сурагч шагналт байранд шалгарсан байна. Харин дунд, ахлах ангийн 106 сурагч тус тэмцээний дараагийн буюу олон улсын ангилалд өрсөлдөх эрхээ авчээ. Үндэсний ангиллын аваргуудын шагнал гардуулах ёслол Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 18-нд болно. Шалгарсан 106 сурагч ирэх сарын 16-17-ны өдрүүдэд олон улсын ангиллын тэмцээнд оролцох гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.