images

"Е-Mongolia" иргэдийн 706.9 тэрбум төгрөгийг хэмнэжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-15


    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээний нэгдсэн систем "Е-Мongolia"-г бүтээж, ажиллуулж буй багийнхантай өнгөрөгч даваа гарагт өглөөний уулзалт хийжээ. Уулзалтаар "И-Монгол" академийн захирал Б.Мягмарнаран өнгөрсөн хугацааны ололт амжилт болоод шинээр нэвтрүүлж буй "Е-Mongolia-4.0" системийг танилцуулсан байна. Тус академи нь "E-Mongolia"-гаас гадна төрийн байгууллагуудын албан ёсны вэбсайт, хурдан цэгийн үйлчилгээ, лавлагаа, тоон гарын үсэг, мэдэгдэл хүргэх систем, Засгийн газрын нээлттэй дата, цахим судалгаа зэрэг 29 системийг хариуцан хөгжүүлдэг ажээ. Мөн зарим тоо баримтуудаас танилцуулсныг сонирхуулвал, иргэд 2019 оноос хойш E-Mongolia системээр 36.5 сая удаагийн үйлчилгээ авч, сар бүр 1.3 сая цаас хэмнэсэн тооцоог гаргажээ. Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, иргэдийн 706.9 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна. Энэ оны тавдугаар сард гэхэд л хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломж бүрдэж, ААН-үүдийн бүртгэл хялбар, шуурхай болж, нотариатын үйлчилгээ нэмэгджээ. Түүнчлэн манай улсын цахим ур чадварын үзүүлэлт одоогоор 48.3 хувьтай байгаа бөгөөд цаашид илүү хөгжүүлэх шаардлагатай байгааг энэ үеэр онцолсон байна. 

Гэрэл зургийн эх сурвалж: Монгол улсын Засгийн газар.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.