images

Улаанбаатараас Дархан руу зорчих дөрвөн эгнээ авто замыг нээжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-15


  Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам болгох ажил 2017 оны зургаадугаар сард эхэлсэн билээ. Тэгвэл авто замын бүтээн байгуулалтын ажил энэ оны 10 дугаар сард дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс бүрэн нээсэн байна. Одоогоор тус чиглэлийн замд орчны цэвэрлэгээ, замын хөвөөний тэгшилгээ, нягтаршуулалтыг хийж, төмөр туузан хашлага, малын хориг хашаа суурилуулах ажлуудыг хийж байгаа учраас жолооч нарыг хурдаа тохируулж зорчихыг анхааруулсан байна. Хуучин хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлтээр өргөтгөж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дөрвөн урсгалтай болгосон юм. Энэ хугацаанд замыг өргөтгөх ажлыг таван багцад хувааж, Монгол, Хятадын замын компаниуд хийж гүйцэтгэжээ. 

  Сонирхуулахад, энэ чиглэлийн зам 1970-1980 оны хооронд баригдаж, 1997-2000 оны хооронд засвар хийснээс өөрөөр засаж шинэчлээгүй байсан юм. Иймд замын суурь, хучилт эвдрээд олон жил болж байжээ. Мөн энэ замаар манай улсын аж үйлдвэрийн томоохонтөв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуучлалын бааз амралт, сувиллын газруудад хүрч очдог. 

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.