images

Цусны төвөөс Монгол-Японы эмнэлэг рүү дроноор цус тээвэрлэжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-15


   Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс энэ сарын 13-ны өдөр Монгол-Японы эмнэлэг хүртэл 4.75 км зайд дроноор цус тээвэрлэжээ. Японы JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас манай улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээний салбарт дрон хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж, анхны туршилтаа ийнхүү хийсэн байна. Энэ хүрээнд “AirTruck” тусгай ложистикийн дрон ашиглан таван кг буюу 15 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэн цагт 36 км хурдтайгаар 10 минутад зорилтот газраа хүрэхээр тооцоолжээ. Энэ төслийг хэрэгжүүлэхээр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагууд Улаанбаатар хотноо болсон олон улсын хурлын үеэр санамж бичиг байгуулж, ажлын хэсэг гаргасан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.