Монгол эмэгтэй хоёр дахь удаагаа Азийн шилдэг дизайнераар шалгарав
Чихэнд чимэгтэй
2023-11-14
Азийн томоохон хувцас загварын наадам энэ сарын 3-ны өдөр Өмнөд Солонгосын Сөүл хотноо болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол улсаас O-COUTURE компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Д.Отгонжаргал монгол загвар өмсөгчдийн хамтаар оролцож, өөрийн үндэсний, гоёлын, ноолууран шинэ загваруудаа танилцуулжээ. Улмаар тэмцээний шүүгчид 20 гаруй орны шилдэг дизайнерууд дундаас энэ оны “Азийн шилдэг дизайнер”-аар монгол эмэгтэйг шалгаруулсан байна. Д.Отгонжаргал нь 2015 онд мөн адил энэ шагналыг хүртэж байсан бөгөөд Азийн хоёр удаагийн шилдэг дизайнер болж байна.
Гэрэл зургийн эх сурвалж: О-COUTURE
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.