Англи: Нүүрс тээврийн жолооч монгол бүсгүйн тухай баримтат кино шилдгээр шалгарав
Чихэнд чимэгтэй
2023-11-13
Францад төвтэй "Petite Maison" продакшн, Монголын найруулагч Ч.Хоролдоржийн хамтран бүтээсэн "Lady of the Gobi" буюу "Говийн бүсгүй" богино хэмжээний баримтат кино өнгөрсөн оны есдүгээр сард Их Британийн "The Guardian" сонины Youtube сувгаар олон нийтэд цацагдсан билээ. Энэ кинонд нүүрс тээврийн салбарт ажиллаж буй хүмүүсийн амьдрал, ажлын нөхцөл ялангуяа ковидын хорио цээрийн үед ямар байсныг Шивээхүрэн боомтод нүүрс тээвэрлэдэг жолооч эмэгтэй С.Майхүүг гол дүр болгон 25 минутад багтаан харуулсан юм. Тэгвэл "Говийн бүсгүй" кино баримтат киноны салбарт хамгийн нэр хүндтэй Английн "Grierson Awards"-ын энэ оны Шилдэг богино хэмжээний баримтат киногоор шалгарчээ. Шагнал гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд наадмын шүүгчид "Кинонд гол дүрийн хүч чадал хийгээд эмзэг байдлыг эн тэнцүү дүрсэлсэн нь мартагдашгүй, хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн" хэмээн онцолжээ. Харин найруулагч Ч.Хоролдорж “Мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй тэмүүлдэг хүмүүс бидэнд урам зориг өгдөг. Энэ нь ч миний киноны мөн чанар байсан. Өөрийнхөө амьдрал, хүсэл мөрөөдлөө хуваалцсан С.Майхүү танд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.