Баянхонгор: Шаргалжуут рашаан хүртэл засмал зам тавина
Чихэнд чимэгтэй
2023-11-13
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дахь Шаргалжуутын рашаан нь Улаанбаатар хотоос 630 км зайд оршдог. Үүний 572 км замыг засмалаар, үлдсэн 58 км-ийг сайжруулсан шороон замаар явж хүрдэг билээ. Тэгвэл Баянхонгор аймгаас Шаргалжуут рашаан сувилал явах чиглэлд 54.3 км автозам тавих ажлыг 2024 онд эхлүүлэхээр болжээ. Энэ ажлын санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт оруулж батлуулсан байна. Шаргалжуут нь Хангайн нурууны энгэрт далайн түвшнээс дээш 2150 м өндөрт байрладаг, байгалийн эмчилгээний хамгийн том цогцолбор орд юм. Нийт дөрвөн га талбайг хамран урсах 300 гаруй булаг бүхий уг халуун рашааныг 17 дугаар зуунд Монголын ууган оточ Ламын гэгээний анхдугаар дүр нээн илрүүлж, гурван жилийн турш судлан эмчилгээнд ашиглаж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 1954 онд анх сувиллын газар байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.