Токиогийн "Их дуулга"-д Монголын 21 жүдоч өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2023-11-13
Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн бямба гарагт Япон улсыг зорилоо. Тэд энэ оны сүүлийн тэмцээн буюу ирэх сарын 2-3-ны өдрүүдэд Токиод болох "Их дуулга" тэмцээнд өрсөлдөхөөр явж буй нь энэ юм. Монголын нийт 21 жүдоч тэмцээний өмнөх 14 хоногтоо Японы "Кокюүшикан", "Нихон", "Токай" зэрэг их сургуулиудад хамтарсан бэлтгэл хийх ажээ. Тэр дундаа "Кокюүшикан" их сургуулийн бэлтгэлийг одоогийн Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кэйжи Сүзүки, "Нихон" их сургуулийн хамтарсан бэлтгэлийг дэлхийн хоёр удаагийн аварга Юүка Нишида нар удирдан явуулах юм байна. Харин Монголын шигшээ багийг Ч.Болдбаатар, М.Бундмаа нар удирдан дасгалжуулж байгааг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.