images

Азийн пара наадмаас медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид 58 сая төгрөг олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-10


   Хятадын Ханжөү хотноо өнгөрсөн сард болсон Азийн пара наадамд манай улсын 68 тамирчин 14 төрөлд өрсөлдөж, найман тамирчин медаль хүртсэн билээ. Уг  наадамд эх орноо төлөөлж амжилт гаргасан тамирчдыг өчигдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар хүлээн авч уулзан, шагнаж урамшуулахаар болжээ. Ингэхдээ Азийн наадмаас медаль хүртсэн нийт найман тамирчин, зургаан дасгалжуулагчид 58 сая 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгох гэнэ. Түүнчлэн хөнгөн атлетикийн тамирчин П.Энхманлайд 20 сая төгрөгийн үнэ бүхийн уралдааны тэргэнцэр гардуулж өгсөн байна. П.Энхманлай нь Монгол улсын 13 удаагийн аварга, ДАШТ-д гурван удаа, Токиогийн зуны Паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин юм. Дашрамд дурдахад, энэ удаагийн Азийн пара наадамд оролцсон хамгийн ахмад тамирчин нь 65 настай волейболчин Ч.Нарантуяа байсан бол хамгийн залуу нь усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун байв. Мөн тус наадамд туялзуур сэлэм, усанд сэлэлт, го даам, шатрын спортын төрөлд манай улс анх удаа оролцсон юм. 

   Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу “Олон улсын Олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ыг өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан билээ.

Эх сурвалж: БТСУХ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.