“Чингис хаан” музейд виртуал өрөө нээжээ
Чихэнд чимэгтэй
2023-11-10
“Чингис хаан” үндэсний музейг дуу, дүрсний мэргэжлийн шийдэл бүхий орчин үеийн дижитал музей болгохын тулд нийт найман танхимын зургаад Японы “Panasonic” брэндийн тоног төхөөрөмжийг суурилуулсан билээ. Тэгвэл музейн найман давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөөг нээжээ. Энэхүү өрөөг нээх эхний өдөр “Их Монгол улсын эзэн хаан Чингис” видео анимэйшн бүтээлийг толилуулах гэнэ. Тус бүтээлд Чингис хааны дүр төрхийг синематик зураглаж, 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийн түүхийг 15 минутад багтаажээ. “Чингис хаан” музей нь дэлхийн стандартад нийцсэн виртуал өрөөг Монголдоо анхлан тохижуулж, Японы “Panasonic” брэндийн проектор болон линз, Германы “Neumann” брэндийн “Dolby 7,1” дуугаралтын систем, “Dataton” брэндийн "Watchout" сервер зэрэг хамгийн сүүлийн үеийн технологиор иж бүрэн тоноглосон юм. Уг өрөөнд стандарт дүрсийг 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршилтай дүрслэл болон мэргэжлийн цэвэр дуугаралтыг мэдрэх үзэх боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.