images

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Японд хийх тоглолтоо өөрөө найруулж хөтөлнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-09


   Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хилийн чанад дахь ээлжит тоглолтоо энэ сарын 18-ны өдөр Японы Токиогийн "Ичигаяа" соёлын төвд хийх гэж байна. “Монгол аялгуу” хэмээх тус тоглолтыг өмнө нь "Жанцанноров" сангаас 2011, 2013, 2015, 2017, 2019 онуудад хийж байсан бөгөөд ковидын улмаас дөрвөн жил завсарлажээ. Харин ирэх долоо хоногт болох тоглолтод Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, морин хуурч Р.Амарбаяр, ятга хөгжимчин О.Мөнхтогтох нар гоцлон оролцож, Н.Жанцанноров өөрөө хөтлөх гэнэ. Түүнчлэн Япон улсад уран бүтээлээ туурвиж буй монгол болон япон уран бүтээлчид урилгаар оролцож, морин хуурч А.Бат-Эрдэнийн санаачилсан морин хуур сонирхогчдын уралдаан 16,17-ны өдрүүдэд насанд хүрэгчид, хүүхдийн насны ангиллаар явагдах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.