images

Уяач Э.Улаанхүү 10 саяын бооцоотой дэмбээний тэмцээнд түрүүлжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-11-09


   Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмаар шүдлэн үрээгээ түрүүлгэсэн Дундговь аймгийн уяач Э.Улаанхүү саяхан болсон “Тансаг айраг” фестивалийн дэмбээний тэмцээнд түрүүлжээ. 10 сая төгрөгийн бооцоотой уг тэмцээний үзүүр түрүүнд тэрбээр ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, уртын дуучин С.Цогтсайхантай үлдэж хожсон байна. “Grand Hill” зочид буудлын танхимд болсон уг фестивалийн үеэр бооцоот, багийн гэсэн хэд хэдэн төрлөөр явагдсан дэмбээний тэмцээнд уртын дуучин Д.Үүрийнтуяа нарын олны танил хүмүүс оролцсон бөгөөд багийн тэмцээний эхний шатанд Д.Үүрийнтуяа С.Цогтсайханыг хожсон гэнэ. Сайн уяачаасаа гадна сайхан дуулдгаараа олны хайр талархлыг хүлээсэн уяач Э.Улаанхүү фестивальд мөн ая дуу өргөж “Миний нутгийн бараа” дууг дуулсан байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.