“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаан 27 дахь жилдээ болно
Чихэнд чимэгтэй
2023-11-09
27 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны тов гарлаа. 1996 оноос хойш тасралгүй болж буй энэхүү уралдаан ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчид болон монгол хэл, бичгийн багш нар, оюутнууд болон ахмад настан зэрэг найман настай балчраас наян настай буурай хүртэл өргөн хүрээг хамардаг бөгөөд уран бичлэг, бичвэрийн бус бүтээл, “Сайхан бичигтэн анги”, монгол туургатны болон гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд гэсэн ангиллаар явагддаг юм. "Хүмүүн бичиг" сониноос зохион явуулдаг энэ уралдаанд оролцох бүтээлийг 12 дугаар сарын 15-ны дотор МОНЦАМЭ агентлагийн хаягаар хүлээн авна. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн уралдааны нийт долоон ангилалд 1100 гаруй хүн оролцсоноос хамгийн ахмад нь 100 настай байсан бол хамгийн бага нь долоон настнууд байжээ. Мөн Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Дундговь, Баянхонгор аймгийн оролцогчид хамгийн олон бүтээл ирүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.