Өмнөд Солонгос: Эгч дүү хоёр монгол теннисний тэмцээнд амжилттай оролцов
Чихэнд чимэгтэй
2023-11-09
Өмнөд Солонгосын Ёонволь хотноо энэ сарын 1-5-ны өдрүүдэд Олон улсын теннисний холбооны 18 хүртэлх насны тамирчдад оноо олгох J60 ангиллын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсын талбайн теннисний тамирчин эгч дүү Ч.Мартаа, Ч.Маралгоо нар оролцож, ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо хоёрдугаар байранд шалгарчээ. Тэрбээр аваргын төлөө тоглолтод 6:3 5:7 6:1 харьцаатайгаар ялагдал хүлээсэн байна. Харин Ч.Мартаа нэгдүгээр тойрогтоо Өмнөд Солонгосын тамирчинд хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ. Улмаар хосын төрөлд эгч дүүс тус тусдаа Солонгосын тамирчидтай баг болж өрсөлдөхөд Ч.Мартаагийн баг шөвгийн дөрөвт шалгарч, Ч.Маралгоогийн баг түрүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.