Зуун буудалт даамын ДАШТ-д монгол хүүхдүүд аваргалж байна
Чихэнд чимэгтэй
2023-11-02
Польшийн Полицэ хотод болж буй Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн есдүгээр өргийн тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Өчигдөр явагдсан наймдугаар өргийн дараах байдлаар Монголын хоёр тамирчин дэлхийн аваргын болзлыг хангаад байна. Үүнд, хөвгүүдийн 5-8 насанд Н.Хангай долоо хожиж, нэг хожигдсоноор 14 оноотой, охидын 17-19 насанд Б.Мөнхжин зургаа хожиж, хоёр тэнцсэнээр 14 оноотойгоор аваргын болзол хангажээ. 14-16 насанд Б.Есүй 12 оноотойгоор тэргүүлж байгаа бол 11-13 насанд Э.Даариймаа 13 оноотойгоор тэргүүлж явна. 9-10 насанд Э.Номунзаяа 12 оноотойгоор хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол 5-8 насанд Б.Эрмүүнзаяа 11, Б.Энхмаа 10 оноотойгоор тэргүүлж байна. Мөн Б.Энхриймаа долоон оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бөгөөд медальт байранд шалгарах магадлалтай.
Харин хөвгүүдийн 14-16 насанд А.Дашчирэв 10 оноогоор тавдугаар байрт, 11-13 насанд Т.Энхсүлд 12 оноогоор гуравдугаар байрт явна. 9-10 насанд манай гурван даамчин эхний дөрвөн байрт бичигдэж байгаа юм. Тэдний медаль авах эсэх нь өнөөдрийн тоглолтоор шийдэгдэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.