Тайланд: “Монгол цам" үзэсгэлэн 12 дугаар сар хүртэл гарна
Чихэнд чимэгтэй
2023-11-02
“Монгол цам” үзэсгэлэн өнгөрөгч сарын 24-нд Тайландын нийслэл Бангкок хотын “River City” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэнг Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг 10 гаруй жил судалсан Тайландын мэргэжлийн гэрэл зурагчин Жатенипат Кетпрадит монгол уран бүтээлчидтэй хамтран гаргажээ. Тухайлбал, түүнд дэлхийн 40 гаруй орноор 20 орчим жил аялан “Чингис хаан" үзэсгэлэнгээ толилуулсан, цамын баг урлаач Н.Ганхуяг арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Дэлхийгээр аялж уран бүтээлээ туурвидаг тайланд гэрэл зурагчин энэ удаагийн үзэсгэлэнд монгол хүрээ цамын гэрэл зургаар дагнасан уран бүтээлүүдээ толилуулж байгаа юм. Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр монгол цам харайх ёслол үйлдсэнээс гадна Амарбаясгалант хийдийг сурталчилж, цамын баг, хувцас, монгол ахуй, өв соёлыг харуулсан гэрэл зураг дэлгэж, баримтат кино үзүүлсэн байна. Үзэсгэлэн 12 дугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.