Монгол жүжигчид Хятадын циркийн наадмаас мөнгөн цом хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-11-01
БНХАУ-ын Шижиажуан хотноо 19 дэх удаагийн Хятадын Вучаогийн олон улсын циркийн наадам болж өндөрлөв. Дэлхийн aварга шалгаруулах А зэрэглэлийн гэгддэг тус тэмцээнд 30 гаруй улсын 350 гаруй олон улсын циркчид авьяас чадвараа сорьжээ. Үүнээс Монголын циркийн “Troupe Amaraa” хамтлаг "Хүннү гүрэн” уран бүтээлээрээ оролцож, мөнгөн арслан цомын эзэд болов. Уран бүтээлчид олон улсын чансаа өндөр циркийн жүжигчид A-Б хөтөлбөрт хуваагдаж oлон төрөл жанраар өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын баг тамирчдыг циркийн жүжигчин Ц.Амартүвшин удирдаж, дасгалжуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.