images

Монгол хүүхдүүд ой тогтоолтын Азийн аваргын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-31


   Филиппин улсын Манила хотод энэ сарын 28-29-ний өдрүүдэд болсон ой тогтоолтын ААШТ-ээс Монголын баг 54 медаль хүртэж үнэмлэхүй ялалт байгууллаа. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн нийт 16 тамирчин оролцож 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд 7 орны шилдэг 82 тамирчинтай өрсөлджээ. Улмаар дэлхийн таван дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тухайлбал, багийн төрөлд манай тамирчид 19711 оноо цуглуулж, аварга болжээ. Харин ганцаарчилсан бага насны ангилалд Б.Анужин алт, өсвөр насны ангилалд их мастер Ц.Оюун-Эрдэнэ алт, олон улсын мастер Ц.Номин-Эрдэнэ мөнгө, олон улсын мастер Э.Үүрийнцолмон хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн насанд хүрэгчдийн ангилалд мөнгө, хүрэл медалийг Монголын тамирчид хүртсэн байна. Монголын багийг тус тэмцээнд Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нар дасгалжуулж оролцжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: Монголын оюун ухааны академи

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.