Герман: Боксчин М.Намуун алтан медалийн төлөө тулалдана
Чихэнд чимэгтэй
2023-10-31
Герман улсын Кёльн хотноо Дэлхийн цомын төлөөх боксын тэмцээн сүүлийн өдрөө болж байна. Тус тэмцээнд Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид нийт найман жинд гурван дасгалжуулагчийн хамтаар оролцож байгаа билээ. Тэгвэл тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ М.Намуун Дэлхийн цомын финалд шалгарч, алтан медалийн төлөө тулалдахаар боллоо. Тэрбээр эхний тулаанаа Австралийн тамирчинтай тулалдаж улмаар Орос, Герман, Шведийн тамирчдыг ялсан байна. Харин өнөөдөр тэрбээр Швейцарын тамирчинтай алтан медалийн төлөө тулалдана. Үргэлжлүүлээд Б.Мөнгөнсаран, С.Биндэрьяа, Х.Билгүүнсайхан мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын боксын холбоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.