images

Монгол эмэгтэйн удирдсан компани Ази, Номхон далайн бүсийн шилдгээр шалгарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-31


   Олон улсын платформ “Amazon Music”-ийн нэрэмжит “Arts award”-ын Ази, Номхон далайн бүсийн шагналын эзнээр Монголын “Geru” платформыг үүсгэн байгуулагч А.Хулангоо тодорчээ. Ингэснээр тэрбээр дэлхийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн “Women in Tech” хөдөлгөөний оны шилдгийн шилдэгт өрсөлдөх эрхээ авсан байна. Монголын “Geru” платформ нь өдгөө 20 гаруй орны зах зээлд Монголын дижитал арт бүтээлүүдийг нэвтрүүлж, олон улсад гаргаж байгаа юм. Шагналыг “Amazon Web Services” компанийг төлөөлж Дерелл Боннер “Women in Tech” хөдөлгөөний Монголын багт өнгөрсөн долоо хоногт гардуулж өгсөн байна. Тэрбээр шагналыг гардуулахаар АНУ-ын Вашингтон хотоос Малайзын нийслэл Куала ЛУмпурт зорьж ирсэн аж. Харин “Women in Tech”-ийн Монгол дахь хөдөлгөөний баг “Geru” платформын шагналыг гардуулах гэнэ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.