images

Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 260 оюутан гадаадад суралцахаар явлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-31


   МУИС болон Шинжлэх ухаан технологийн их сургуульд бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан Ерөнхийлөгчийн тэтгэлэгт оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд Монголын 260 оюутан суралцахаар явж байна. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг үдэх ёслолд оролцон баяр хүргэж, гадаад улсад бие биеэ хайрлаж, тусалж, дэмжиж, хүндэтгэж явж байхыг захижээ. Өнгөрсөн жил “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 256 оюутан залуус гадаадын 13 улсын их, дээд сургуульд суралцахаар явсан юм. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөтөлбөрийн дагуу 2021 оноос жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулдаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.