АНУ-ын Потомакийн их сургуулийн профессор Улаанбаатарын хот төлөвлөлтийнхөнд илтгэл тавилаа
Чихэнд чимэгтэй
2023-10-31
НЗДТГ-тай хамтран ажиллаж буй АНУ-ын Вашингтон хотын Потомакийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн декан, бизнесийн ухааны доктор, профессор С.Андроников “Ухаалаг хот ба гео орон зайн мэдээллийн технологи” семинарт өчигдөр оролцож илтгэл тавилаа. Тэрбээр Улаанбаатарын тулгамдсан асуудлыг гео орон зайн мэдээллийн технологи ашиглан шийдвэрлэх тухай, уг технологийн орчин үеийн чиг хандлага, ухаалаг хотын сайн жишээний талаар ярьсан байна. Түүний илтгэлийг нийслэлийн нутгийн захиргааны 33 байгууллагын хот төлөвлөлт, хотын тулгамдсан асуудлыг хариуцан ажилладаг 71 албан хаагч, инженер сонсжээ. Улмаар түүнээс сонирхсон асуултуудаа асуухад "Улаанбаатар хотыг ухаалаг хот болгон хөгжүүлэхэд хямд өртгөөр виртуал хотыг бүтээх боломжуудыг эрэлхийлэн, төрийн байгууллагууд дата мэдээллээ нээлттэй солилцож, асуудлыг цаг тухайд нь шуурхай шийдэх орчинг бүрдүүлэх нь чухал" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.