Нийслэлийн төрийн албан хаагчид АНУ-ын Потомакийн их сургуульд суралцана
Чихэнд чимэгтэй
2023-10-31
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар өнгөрсөн наймдугаар сард тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Ингэхдээ боловсролын салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар болсон тул НЗДТГ-аас АНУ-ын их сургуулиудад хамтран ажиллах санал илгээсэн байна. Үүний үр дүнд Потомакийн их сургуулийн ерөнхийлөгч Андрей Кемп-Кёртис манай улсад ирж НЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр нийслэлийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдыг Потомакийн их сургуульд хэлний бэлтгэлд хамруулах, магистр, докторт суралцуулах, тэтгэлэгт хамруулах талаар тохиролцов. Тус сургууль нь анх 1989 онд Потомак боловсролын сан нэртэйгээр байгуулагдаж, 1991 онд коллеж, 2013 онд их сургууль болжээ. Одоогоор тус сургууль докторын гурав, мастерийн ес, шинжлэх ухааны бакалаврын 16, шинжлэх ухааны дэд докторын тав, магадлан итгэмжлэгдсэн 14 хөтөлбөртэй бөгөөд мэдээллийн технологи, менежмент, бизнесийн хөтөлбөрүүд голлодог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.