БНСУ-ын тээврийн компани Монголд төлөөлөгчийн газраа нээв
Чихэнд чимэгтэй
2023-10-30
Өмнөд Солонгосын “Ханжин” компани Азийн бүс нутаг дахь ложистикийн төвөө өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээжээ. “Ханжин” компани нь Хятадад таван охин компанитай бөгөөд Мьянмар, Вьетнам, Камбож, Индонез, Узбекистан зэрэг улсуудад өргөжин тэлж байгаа юм. Монгол улс "Ханжин" компанийн Азийн 10 дахь салбар болж байгаа бөгөөд “Korean Airlines”, “Dongyoung Shipping” зэрэг компаниудтай хамтран дотоодын бизнесүүдэд ложистикийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн тус компани энэ жил Малайзад төлөөлөгчийн газраа энэ жил нээхээр төлөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.