images

Азийн Паралимпын наадам: Э.Содномпилжээ мөнгөн медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-27


   Ханжөү хотноо болж буй дөрөв дэх удаагийн Азийн Паралимпын наадмаас дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, МУГТ Э.Содномпилжээ мөнгөн медаль авлаа. Тэрбээр пара пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ийн жинд өрсөлдөж 245 кг-ийг өргөснөөр тус наадмаас Монголын багийн долоо дахь медалийг авчрав. Харин тус тэмцээний тэргүүн байрыг Ираны тамирчин Алиакбар Гарибшахи 251 кг-ийг өргөн хүртжээ. Харин хүрэл медалийг мөн Ираны тамирчин Саман Рази 235 кг-ийг өргөн хүртсэн байна. МУГТ Э.Содномпилжээ нь “Токио-2020” Паралимпын аварга, “Рио-2016” Паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт, дэлхийн цомын аварга тамирчин юм. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сард Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ээс 107 кг-ын жинд мөн мөнгөн медаль хүртсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.