images

Монгол, Японы соёлын өвийн судлаачид сүм хийд судална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-27


   Соёлын өвийн үндэсний төв Японы Нара хотын Соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор Сүнг Вүүк Рюүтэй хамтран Монголын нутагт буй зарим археологийн олдворууд, сүм хийдийн барилга байгууламжийг судалж эхэллээ. Хоёр орны судлаачид энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхим, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк, ШУТИС, СУИС зэрэг байгууллагуудын сан хөмрөгт буй археологийн малтлагаас илэрсэн өнгө будаг, Дамбадаржаа хийдийн цогцолборын зарим дуганы өнгө будгийн найрлага, бүтэц, технологийн судалгааг хийж, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг эхлүүлээд байгаа нь энэ юм. Сонирхуулахад, археологийн малтлагаар Монголын нутаг дахь Уйгарын нийслэл Хар балгас хотын ордны төв хэсэгт байх гүний худгаас гарсан мод, лакан эдлэлийг бэхжүүлэх хадгалалт хамгаалалтын ажлыг Соёлын өвийн үндэсний төв, Японы Нара их сургууль, Германы археологийн хүрээлэн, Осака хотын Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын хүрээлэнтэй хамтран хийж малтлагаас илэрсэн усны агууламж өндөртэй мод, лакан эдлэлийг бэхжүүлэх трехалос сахарын уусмалын бэхжүүлэлтийн арга зүйг Монголд нутагшуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.