images

Монголын дээд боловсролын тухай олон улсын анхдугаар чуулган болов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-27


   “Монгол улсын дээд боловсролын олон улсын анхдугаар чуулган” энэ сарын 17-18-нд Улаанбаатарт болсон билээ. Чуулганыг БШУЯ, ЮНЕСКО-той хамтран хийсэн бөгөөд төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн удирдлага, олон улсын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон юм. Тэгвэл чуулганы хурлын товч тэмдэглэлийг ЮНЕСКО өнөөдөр нийтлэв. Чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан нар оролцсон байна. Энэ үеэр Г.Занданшатар манай улс ЮНЕСКО-гоос 2019 онд баталсан “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай” конвенцод нэгдэн орох талаар УИХ-д хэлэлцэж байгааг мэдээлэв. Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан бүх түвшний боловсролын байгууллагыг хамарсан Боловсролын тухай багц хуулийг баталсны дараа ийм чуулган болж байгаа нь цагаа олсон хэрэг болохыг дурдаад тус хууль нь сургалтын агуулга, хөтөлбөрийн шинэчлэл, үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоо, багш нэг бүрийн хөгжил, хараат бус, бие даасан засаглалын механизм, үнэлгээний тогтолцоо, цахим шилжилт гэсэн зургаан үндсэн хүрээг хамарч байгааг танилцуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.