Суугаа волейболчид өнөөдөр тусгай байрын төлөө тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-10-27
Хятадын Ханжөү хотод Азийн зуны спортын IV пара наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын суугаа волейболын төрөлд оролцож буй Монголын эмэгтэй баг өчигдөр Тайландын багтай тоглож ялагдал хүлээжээ. Тэд үүнээс өмнө БНСУ-ын багийг 3:1-ээр буулган авсан бөгөөд өнөөдөр сүүлчийн тоглолтоо талбайн эзэн Хятадын багтай хийнэ. Хэрэв ялбал дөрөвдүгээр байрт, ялагдвал тавдугаар байр эзлэх юм. Монголын багийн бүрэлдэхүүнд Л.Цэцэгмаа, Н.Оюунжаргал, Л.Ууганбаяр, Т.Соёлсайхан, Б.Уранцэцэг, М.Март, С.Эрдэнэдолгор, Ц.Туяа, Ч.Наранцэцэг, Х.Ганцэцэг, С.Төмөрсүх, Д.Лхагважав нар багтаж байгаа бөгөөд тэднийг Д.Солонго, Д.Чимэд, Л.Очгэрэл нар дасгалжуулж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.