images

Монгол компани 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авчээ 

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-26


   Монголын технологийн чиглэлийн "Care-tech" гарааны компани Казакстаны бизнес эрхлэгч Бауыржан Кыдыралин, Куанган Оралкан нартай 300 мянган долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тус компанийг 2021 онд Т.Адъяатөмөр, Ц.Балдорж нарын залуус үүсгэн байгуулсан бөгөөд алхалт, хөдөлгөөнийг хэмжиж урамшуулах замаар эрүүл амьдралын зөв хэв маяг, дадал суулгах, илүүдэл жинг бууруулах зорилготой технологийн төслийг Монголын болон Төв Азийн зах зээлд нэвтрүүлэхэд энэхүү хөрөнгө оруулалт зарцуулагдах гэнэ. Мөн тус компани өнгөрсөн сард "Google" компанийн 350 мянган долларын технологийн тэтгэлэгт тэнцжээ. Ингэснээр нийтдээ 650 мянган доллар буюу 2.2 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц тэтгэлэг болон хөрөнгө оруулалтыг аваад байна. Сонирхуулахад, "Caretech" компани 2023 оны Торгоны замын хурдасгуур буюу “Astanahub” болон "Google" компанийн хамтарсан хөтөлбөрт Төв Азийн 200 гаруй компаниас шилдэг 15-д шалгарч гурван сарын хугацаанд бизнесээ хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан байна. Энэ хугацаандаа "Google" компанийн технологийн тэтгэлэгт тэнцэж улмаар Казакстаны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчидтай олон удаагийн уулзалтаар төслөө танилцуулсны үр дүнд хөрөнгө оруулалт татаж чадсан Монгол компани болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.