images

Азийн пара наадам: Д.Цолмон Кувейт, Хонгконгийн тамирчныг ялав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-26


   БНХАУ-ын Ханжөү хотод болж буй Азийн пара наадмын туялзуур сэлэмний төрөлд анх удаа манай улсаас зургаан тамирчин өрсөлдөж байгаа билээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн, Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, эрэгтэйчүүдийн ангилалд Н.Булган, Д.Даваасүрэн, Б.Пүрэвсүрэн нар оролцож байна. Тэднийг мэргэжлийн хоёр хүн дасгалжуулж байгаа бөгөөд наадмын дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн төрөлд Монголын тамирчин Д.Цолмон Кувейт, Хонгконгийн тамирчдыг ялж, хэсгээсээ гарчээ. Улсын аваргын хошой алтан медальт Д.Цолмон нь БНСУ-ын Бусан хотод болсон дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцсоноор туялзуур сэлэмний төрөлд дэлхийн чансааны 37 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. 2005 онд нуруу нугасны хавдраас болоод тэргэнцэр дээр суусан түүний хувьд анх 2019 онд тэргэнцэртэй хүмүүст зориулсан туялзуур сэлэмний клубт элсэж, хичээллэж эхэлжээ. Мөн 2009 оноос жил бүр тэргэнцэртэй марафонд оролцож, 2013 онд Монголын Паралимпийн XIII их наадмаас 1500 метрийн марафонд алтан медаль авч байжээ. Мөн Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-гээр шалгарч байсан бөгөөд морин хуур тоглох, бүжиглэх авьяастай нэгэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.