Ханжөү: Пара таеквондочин Г.Болор-Эрдэнэ төрийн дууллаа эгшиглүүллээ
Чихэнд чимэгтэй
2023-10-25
Хятадын Ханжөү хотноо Азийн спортын 4 дүгээр пара наадам энэ сарын 22-28-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээний таеквондогийн төрөлд шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав мөнгөн медаль хүртэж, Монголын багийн салхийг хагалсан билээ. Тэгвэл өчигдөр эрэгтэйчүүдийн -70 кг жинд Б.Шинэбаяр, 63 кг жинд Г.Болор-Эрдэнэ нар тулалджээ. Үүнээс Г.Болор-Эрдэнэ Тайланд, Узбекистан, Ираны тамирчдыг ялж, Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн анхны монгол таеквондоч болж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. ДАШТ-ий таван удаагийн аварга, ААШТ-ий таван алтан медальт түүний хувьд
2016 оны дөрөвдүгээр сард Филиппиний Манила хотод болсон ААШТ-д алт,
2017 оны 10 дугаар сард Паралимпийн наадмын хөтөлбөрт багтсан “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-д алт,
2021 оны 12 дугаар сард Туркийн Истанбулд болсон Пара таеквондогийн ДАШТ-д алт,
2023 оны 10 дугаар сард БНХАУ-ын Тайюун хотод болсон Пара таеквондогийн гран-при тэмцээнд мөнгөн медаль тус тус хүртэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.