images

Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдаан зарлагдлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-25


   СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн их сургууль, "Балдорж" сантай хамтран сэтгүүлзүйн бүтээлийн шүүмжийн долоо дахь уралдааныг зарлалаа. Тус уралдаанд сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын чиглэлийн багш, судлаачид оролцох боломжтой бөгөөд 2019 оноос хойш гарсан сэтгүүл зүйн бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмжээр оролцох ажээ. Түүнчлэн эрдэм шинжилгээний хэл найруулгаар бичсэн, судалгаа шинжилгээний тодорхой аргачлалтай байх шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавьж байгаа юм байна. Судлаачдын бүтээлийг 12 дугаар сарын 1-нийг хүртэл цахим шуудангаар хүлээж авна. Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг дэмжих зорилготой энэ уралдааны онцлог нь сэтгүүл зүйн салбарт тулгарч буй сорилт, бэрхшээл, бүтээлүүдийн чанар чансаа, сэдвийн цар хүрээ, хүрсэн үр дүнг тодорхойлоход оршдог байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.