images

Монгол хүүхдүүд олон улсын зохион бүтээгчдийн уралдаанд дэд байранд шалгарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-25


   Олон улсын зохион бүтээгчдийн "Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь" сэдэвт зургаа дахь удаагийн уралдаан БНСУ-ын Дэгү хотын Шинжлэх ухааны музейд энэ сарын 21-23-ны өдрүүдэд болж өндөрлөв. Тус тэмцээнд БНСУ-ын ес, Хятадын зургаа, Монгол улсын гурван баг хоёрдугаар шатанд шалгаран оролцжээ.  Манай улсаас ХААИС-ийн Байгалийн ухаан, ухаалаг технологийн ахлах лицей сургуулиас гурван баг шалгарч оролцсон байна. Тэдгээр сурагчид уралдаанд амжилттай оролцож П.Энхцэцэг багштай "Infinity" баг дэд байр, доктор Ж.Эрдэнэдалай багштай "A green future" баг дөрөвдүгээр байр, доктор Б.Болормаа багштай “Green system" баг тавдугаар байранд тус тус шалгарчээ.

 Эх сурвалж: Хөдөө аж ахуйн их сургууль.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.