images

Монголын хамгийн том өвлийн хүлэмж бүрэн ашиглалтад оржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-25


   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Монголын хамгийн том гэгдэх бүрэн автомат өвлийн хүлэмжийг ашиглалтад оруулжээ. Голланд загварын 18000 м.кв бүхий тус хүлэмжийг хамгийн анх 2016 онд “Төгс ургац” компани барьж байсан бол өдгөө хоёр га-гаар талбайгаа өргөтгөж, бүрэн автоматжуулсан байна. Нийт 18560 м.кв талбайд халаалт, усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга суурилуулжээ. Ингэснээр жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг тус хүлэмжийн аж ахуй эрхлэгчид өдөрт 2-4 тонн улаан лооль, өргөст хэмхийг зах зээлд нийлүүлдэг байсан бол өдгөө 8-10 тонн өргөст хэмх хураан авах бололцоотой болж, шинээр 100 орчим ажлын байр бий болгов. Мөн ижил төрлийн өвлийн хүлэмжүүдтэй харьцуулахад эрчим хүчийг 24 хувиар хэмнэж хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах гэнэ. “Төгс ургац” компанийн төслийн удирдагч нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг бөгөөд “Хаан банк”-ны 12 тэрбумын ногоон зээлээр хүлэмжээ өргөтгөжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.