Хөвсгөл аймагт усны тооллого хийж байна
Чихэнд чимэгтэй
2023-10-25
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа”-ны ажилчид усны тоо бүртгэл хийж дуусчээ. Тооллогын дүнгээр нийт тус суманд 45 гол, 63 булаг, 52 худаг, зургаан нуур цөөрөм, зургаан рашаан, нэг үерийн хамгаалалтын далан бүртгэсэн байна. Энэ дундаас засварлах шаардлагатай инженерийн хийцтэй гүний гурван худаг, ундарга сэргэсэн 14 булаг, урсац нь сэргэсэн гурван гол, шинээр нэмэгдсэн хоёр нуур, шинээр бүртгэгдсэн хоёр рашаан байгаа ажээ. Тус байгууллагын ажилчид үүнээс өмнө Алаг-Эрдэнэ суманд усны тоо бүртгэлийг хийжээ. Усны тоо бүртгэлийг хийснээр орон нутаг дахь төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэр болох худгийн үйл ажиллагаатай танилцаж, дээж авч усны чанарын шинжилгээнд хамруулах ажээ. Мөн шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ хийн, дэглэмийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж өгч ажиллах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.