images

Монгол охид дэлхийн циркчдийн наадмаас гран-при шагнал хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-24


   ОХУ-ын Саратов хотноо 150 жилийн түүхтэй "Никитины цирк"-т энэ сарын 19-22-ны өдрүүдэд дэлхийн эмэгтэй циркчдийн фестиваль болж өндөрлөлөө. Ес дэх удаагаа болж буй тус наадам хамгийн анх 2005 онд зохион байгуулагдаж, 2016 оноос олон улсын хэмжээнд болж өргөжжээ. Энэ жилийн тухайд Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны гишүүн "X Roses" компанийн уран нугараач охид эх орноо төлөөлөн оролцож, гран-при шагнал хүртсэн байна. ОХУ-ын Соёлын яам, Саратов хотын цирк, Росгосцирк компани хамтран зохион байгуулсан энэ наадамд нийт 13 орны 150 жүжигчид оролцож 20 гаруй шилдэг циркийн үзүүлбэрүүдийг толилуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.