images

“Тэрбум мод” сангаас 35 төсөл санхүүжүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-24


   “Тэрбум мод” сан ээлжит төслийн сонгон шалгаруулалтаа зарлалаа. Энэ жил Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадаах ногоон байгууламжийг нэмэхээр 10 төсөл шалгаруулж, нэг төсөлд дээд тал нь 30 сая төгрөгийн грант санхүүжилт олгохоор болжээ. Түүнчлэн олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлд нийт таван төсөл шалгаруулан нэг төсөлд дээд тал нь 100 сая төгрөгийн грант санхүүжилт олгох гэнэ. Төсөл сонгон шалгаруулалтыг 20 гаруй мэргэжлийн зөвлөхөөс бүрдсэн баг хийж, сангийн удирдах зөвлөлийн олонхын саналаар өндөр эрэмбэлэгдсэн төслүүдийг хэлэлцүүлэн батлах ажээ. Грант гэдэг нь иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллагад урьдчилсан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр тодорхой шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажил явуулах зориулалтаар буцалтгүй олгож байгаа мөнгөн дүн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.