images

Далан давхрыг чөлөөлж байгуулсан цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад оржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-24


   Нийслэл хотыг тойрсон 15 оршуулгын газар бий. Үүний дотор Чингэлтэй дүүрэгт байрлах Самбалхүндэв буюу далан давхрын оршуулгын газрын 10 га талбайг чөлөөлж, Нийслэлийн захирагчийн албанаас тохижуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн билээ. Нийслэлийн удирдлагууд "Нью Семетри", "Улаанбаатар буян" компаниудтай хамтран уг хэсгийг олон улсын жишигт нийцүүлэн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлжээ. Энэ сарын 22-ны өдөр нээлтээ хийсэн цэцэрлэгт хүрээлэнгийн 10 га талбайн 70 хувьд ногоон байгууламж байгаа бол 30 хувьд нь буяны сүм, бурхан бологсдын чандар шүтээн залах хэсэг, иргэдийн зорчих явган зам, амрах суух хэсэг, орчны гэрэлтүүлэг зэргийг шийдсэн байна. Мөн оршуулгын газрын 10 га талбай дахь 14323 талийгаачын булшийг газраас гарган чандарлаж, цэцэрлэгт хүрээлэнд залж мөнхжүүлсэн байна. Түүнчлэн ногоон байгууламжийн хэсэгт голт бор, гүйлс, далан хальс, шар хуайс, монос зэрэг моддыг тарьж ургуулжээ. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн босгосон уг талбайд 2021 онд дөрөвдүгээр сард тооллого хийхэд нийт10934 булш байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.