Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд 33 тэрбум төгрөгийг төсөвлөжээ
Чихэнд чимэгтэй
2023-10-24
Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сар хүртэл гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлдөг билээ. Энэ жилийн тухайд нийслэлийн 117 мянга, орон нутгийн 72 мянган айл өрхийг хөнгөлөлтөд хамруулахаар болжээ. Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй хэрэглэгчдийн төлбөрийг тодорхой метр квадрат зааж хөнгөлөх гэнэ. Засгийн газраас уг арга хэмжээнд зориулан 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөг, 2022 онд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлээд байна. Харин 2023 онд 33 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.