Азийн Паралимпын наадам: Монголын анхны медалийг У.Сүрэнжав авлаа
Чихэнд чимэгтэй
2023-10-24
Азийн Паралимпын наадам энэ сарын 22-нд Ханжөү хотноо эхэлж, манай улсын 68 тамирчин спортын 14 төрөлд хүч үзэж байна. Манай тамирчдаас анхны медалийг өчигдөр таэквондогийн эмэгтэйчүүдийн 44-52 кг-ын жинд тулалдсан У.Сүрэнжав авлаа. Тэрбээр Азийн наадмын аваргын төлөө Хятадын тамирчин Цянь Шаотой тулалдаж 9:10 онооны харьцаатай ялагдаж мөнгөн медалийн эзэн болсон юм. Харин хоёр хүрэл медалийг Ираны тамирчид хүртсэн байна. Ташрамд дурдахад, У.Сүрэнжав хоёр долоо хоногийн өмнө Хятадад болсон пара таэквондогийн гран при тэмцээнд түрүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.