images

Дэлхийн цоохор ирвэсийн тоо толгойн хорь гаруй хувь Монголд байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-24


   Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр аравдугаар сарын 23-нд буюу өчигдөр тохиолоо. Энэ өдөр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас дэлхий дээрх нийт цоохор ирвэсийн 20 гаруй хувь гагц манай улсад амьдарч буйг зарлав. Манай улсын цоохор ирвэсийн гол тархац нутаг нь Алтай, Соён, Хангайн нуруу бөгөөд 328 мянган км хавтгай дөрвөлжин газар нутгийг хамардаг ажээ. Гэхдээ цоохор ирвэсийн тоогоор Хятад улс дэлхийд тэргүүлдэг бөгөөд өчигдөр Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн цоохор ирвэс хамгаалах холбоог үүсгэн байгуулав. Тус холбоог байгуулахад олон улсын цоохор ирвэс судлаач, хамгаалагч 200 гаруй хүн оролцсон байна. Улмаар холбоонд 96 байгууллага элсжээ. Харин Улаанбаатар хотноо энэ ховор амьтныг хамгаалахад олон нийтийг уриалах зорилгоор “M-Art” галерейд “Цоохор ирвэсийн орон” үзэсгэлэн гарч эхэллээ. Тус үзэсгэлэн ирэх ням гарагийг хүртэл үргэлжилнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.