Чөлөөт бөхийн ахмад тамирчид дэлхийн аваргаас 6 медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-10-20
Грекийн Лаутраки хотод энэ сарын 17-22-ны өдрүүдэд Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ болж байна. Тус тэмцээнд манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байгаагаас тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг нэг мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна. Тухайлбал, 130 кг-ын жинд улсын начин Ц.Лхагвасүрэн мөнгөн медаль хүртсэн бол улсын начин А.Алтанхуяг, Н.Саранцогт нар 100 кг-д хүрэл медаль хүртжээ. Харин 88 кг-д аймгийн арслан Н.Баярмагнай, 70 кг-д ОУХМ Н.Нямдорж, 62 кг-д Ж.Хурц нар тус тус хүрэл медаль хүртээд байна. Медаль хүртсэн баг тамирчдаас онцолбол, Н.Баярмагнай нь насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, УАШТ-ий зургаан удаагийн алтан медальтай юм.
Гэрэл зургийн эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.