Монгол, Сингапур улсууд нисэхийн салбарт хамтарч ажиллана
Чихэнд чимэгтэй
2023-10-19
Бангладеш улсын Дакка хотноо энэ сарын 15-19-ний өдрүүдэд Ази, Номхон далайн Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 58 дугаар бага хурал боллоо. Тус хуралд Монгол улсаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Энэ үеэр Сингапур улстай 30 жилийн өмнө анх байгуулсан агаарын тээврийн хоёр талын хэлэлцээрийг өргөжүүлэхээр тохиролцжээ. Ингэхдээ харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр улсын агаарын тээврийн компаниуд шууд нислэг үйлдэх боломжтой болж байна. Өмнө нь хоёр улсын хооронд долоо хоногт гурав хүртэлх нислэг үйлдэж байсан хэдий ч одоогоор шууд нислэг үйлддэг агаарын тээврийн компани байхгүй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.