images

Монголын чөлөөт бөхийн тамирчин дэлхийн чансааг тэргүүлж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-17


   Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжөү-2022" Азийн наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлалаа. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн чансааны тэргүүнд Ханжөүгийн Азийн наадмын алт, ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга бичигдэж байна. Өдгөө 25 настай тэрбээр өнгөрсөн долдугаар сард Унгар улсад болсон Дэлхийн бөхийн холбооны оноо олгох тэмцээнд аваргалж, чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байв. Дэлхийн бөхийн холбооноос чансааг гаргахдаа ДАШТ, Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ, Азийн болон Пан-Америкийн наадам, Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын эрэмбэ тогтоох тэмцээнүүдийн оноог оруулан тооцдог байна. Уг чансааны гурван жингийн эхний 10 байранд Монголын бөхчүүд байгаа бөгөөд 86 кг-ын жинд  Б.Бат-Эрдэнэ 9 дүгээрт, 92 кг-ын жинд Г.Ганхуяг долдугаар байрт жагсжээ.   

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.