Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Парисаас Бээжин
Чихэнд чимэгтэй
2023-10-17
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд болох гурав дахь удаагийн “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад Хятадын дарга Ши Жиньпиний урилгаар оролцохоор боллоо. Улмаар ерөнхийлөгч чуулганы “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт үг хэлэх юм. Мөн Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийж Монгол, Хятад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр талын уулзалт хийж Монгол, Орос улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох ажээ. Өмнөд хөрш энэ удаагийн чуулга уулзалтыг "Нэг бүс, нэг зам" санаачилгын арван жилийн ойг тохиолдуулан хийж байгаа тул өндөр ач холбогдол өгч байгаа юм. Өдгөө тус санаачилгад 150 орон, олон улсын 30 байгууллага нэгдэж хамтын ажиллагааны гурван мянган төсөл хэрэгжүүлж байгаад нэг их наяд долларын хөрөнгө оруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.