Цайны замын улсуудын Аялал жуулчлалын сайд нарын бага хурал боллоо
Чихэнд чимэгтэй
2023-10-16
Монгол, Хятад, Орос улсын аялал жуулчлалын сайд нарын долоодугаар бага хурал Хятадын Ухань хотод энэ сарын 10-12-ны өдрүүдэд боллоо. Өмнөд Хятадын Фүжян мужаас Монголоор дайрч Орос хүрдэг 13 мянган км үргэлжлэх эртний худалдааны цайны замаар холбогддог уг гурван улсын аялал жуулчлалын сайд нар жил бүр хуралдаж соёл, худалдаа, аяллыг дэмжихээр чуулдаг ажээ. Энэ хуралд оролцсон ГХЯ-ны Консулын газрын дарга асан, Хятад улсад дахь Монголын Элчин сайдын яамны зөвлөх Л.Мөнхтүшиг “Синьхуа” агентлагт “Монгол, Хятадын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний эн тэргүүний зорилго юм. Манай хоёр улс 4700 км үргэлжлэх урт эх газрын хилээр зааглагддаг. Ард иргэд хоорондын солилцоо бол хоёр улсын хамтын ажиллагааны чухал багана. Тиймээс бид Монгол, Хятадын хилийн аялал жуулчлалыг эрчимжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байна. Энэ хэлэлцээрийн дагуу манай орноор аялах хятад жуулчдын тоо нэмэгдэнэ гэж найдаж байна” хэмээн ярьжээ. Уг хурлаар дээрх гурван улс “Түмэн газрын цайны зам”-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрут байгуулж, сурталчлах, хамтын ажиллагааны төлөвлөгөө баталсан байна. Дараагийн уулзалтыг ОХУ-д зохион байгуулахаар тохиролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.